тамга,тэмдгийн хяналтын дугаар авах


Тамга, тэмдэг, баталгааны тэмдгийн

хяналтын дугаар шинээр авах

 

 

БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ

ЗӨВЛӨМЖ

Хуулийн этгээд, хуулийн этгээдийн салбар, төлөөлөгчийн газар.

  1.  

Албан хүсэлт

Тамга тэмдэг авах тухай хүсэлт /хүсэлтийн бэлэн загварыг Улсын бүртэгчээс авч бөглөх боломжтой ба бүртгэл хийлгэхээр материалаа өгөхдөө хүсэлтээ хамт өгч болно/

  1.  

Улсын бүртгэлийн гэрчилгээ

Эх хувиар

  1.  

Төрийн байгууллага, түүний харъяа, дотоод газар нэгжийн хувьд

  • Бүтэц, орон тоог баталсан тушаал, шийдвэрийн хуулбар
  • ЗГХЭГ-аас олгосон зөвшөөрөл
  • Байгууллагын дотоод газар, нэгжийн хувьд  харъяалж буй дээд байгууллагын албан хүсэлт

Хуулийн этгээдийн эрхгүй байгууллага: /СӨХ, Байгаль хамгаалах нөхөрлөл, Төсөл, Хөтөлбөр/

  1.  

Албан хүсэлт

  • СӨХ-ны хувьд Даргын гарын үсэг бүхий хүсэлт
  • Нөхөрлөлийн хувьд гишүүдийн гарын үсэг бүхий хүсэлт
  • Төсөл, хөтөлбөрийн хувьд харъяалах, удирдах дээд байгууллагын хүсэлт
  1.  

Татварын байгууллагын тодорхойлолт

Харъяа аймгийн татварын албанд бүртгэлтэй тухай тодорхойлолт

Иргэн

  1.  

Өргөдөл

Тамга тэмдэг авах тухай өргөдөл

  1.  

Иргэний үнэмлэхний хуулбар

Нотариат шаардлагагүй

  1.  

Тусгай зөвшөөрлийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар

Тусгай зөвшөөрлийн үндсэн дээр мэргэжлийн үйл ажиллагаа явуулж байгаа өмгөөлөгч, эмч, зөвлөх инженер, үнэлгээчин, төсөвчин, аудит гэх мэт

Жич: Хяналтын дугаар олгогдсоноос хойш 30 хоногийн дотор тамга, тэмдгээ захиалах. Эс бөгөөс уг дугаар хүчингүй болохыг анхаарна уу.

ӨРГӨДӨЛ ГАРГАХ ЭРХ БҮХИЙ ЭТГЭЭД:

  • Тухайн хуулийн этгээдийн үүсгэн байгуулагч
  • Тухайн хуулийн этгээдийн гүйцэтгэх удирдлага
  • Хуулийн этгээд татан буугдах тохиолдолд татан буулгах комиссын дарга
  • Итгэмжлэлээр эрх олгогдсон бусад этгээд /компанийн хувьд хувьцаа эзэмшигчдээс, ТББ, Сангийн хувьд Удирдах зөвлөлөөс, Төрийн байгууллагын хувьд тухайн байгууллагаас итгэмжлэл олгогдсон байх/